
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-09-24 12:19:24
2019 оны үр тарианы ургалтын хугацааны цаг агаарын нөхцлийн тойм
Хаврын хөрсний ашигтай чийгийн нөөцийг 2019 оны 4 дүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт (уринш болон гуурстай талбайд) хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутагт хангалтай, Булганы Тэшиг, Сэлэнгэ(Ингэттолгой), Дорнодын Халхгол, Сэлэнгийн Хушаат, Дархан-Уулын Хонгор (Цайдамын талбай), Төвийн Эрдэнэсант, Цээлд (Залуучууд) дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баруунбүрэн, Орхон, Баянгол (Баруунхараа), Төвийн Угтаалцайдам, Борнуур, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Яргайт, Биндэр, Хурхын хөндийд хангалтгүй байсан бөгөөд 5 дугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур 5,1-17,2 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим, хур тунадас 0,0-26,4 мм буюу ихэнх нутагт дунджийн орчим буюу түүнээс бага орсон нь таримал ургамал цухуйхад чийг болон дулаан төдийлөн хүрэлцээ муутай байсанаас ихэнх газар цухуйлт оройтсон байсан.
Газар тариалангийн бүс нутгаар агаарын дундаж температур 6 дугаар сард 14.9-21.7 градус буюу олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-3,6 градусаар дулаан, 7 дугаар сард 15,5-23,3 градус буюу дунджийн орчим буюу түүнээс 1,1-3.7 градусаар дулаан, 8 дугаар сард 15,1-18,7 градус буюу ихэнх нутгаар дунджийн орчим байлаа.
Хур тунадас 6 дугаар сард Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Мандал, Зүүнбүрэн, Цагааннуур, Дархан-Уулын Хонгор, Төвийн Батсүмбэр, Жаргалант, Цээл, Хэнтийн Өндөрхаанд 30,5-54,4 мм буюу дунджийн орчим, бусад тариалан бүхий нутгаар 68,2-197,1 мм буюу дунджаас ахиу, Архангайн Төвшрүүлэх, Булганы Булган, Сэлэнгэ, Төвийн Борнуур, Дорнодын Баян-Уул, Халхгол, Сүхбаатарын Баруун-Урт орчимын газар тариалан бүхий ихэнх нутгаар 8.2-44.6 мм буюу олон жилийн дунджаас бага, 7 дугаар сард тариалан бүхий ихэнх нутгаар 52,1-261,8 мм буюу орчим буюу түүнээс ахиу, Орхоны Жаргалант, Төвийн Батсүмбэр, Эрдэнэсант, Баянчандмань, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Уртад 23,2-72,3 мм буюу дунджаас бага, 8 дугаар сард Архангайн Төвшрүүлэх, Булганы Булган, Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Төвийн Цээл, Жаргалант, Борнуур, Дорнодын Чойбалсан, Баян-Уулд 10,3-56,9 мм буюу дунджаас бага, ихэнх нутгаар 32,4-158,6 мм буюу дунджаас ахиу орсон байна.
Агаарын температур өдөртөө 6 дугаар сард Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Ерөө, Баянгол, Орхон, Дархан-Уулын Хонгор, Төвийн Угтаалцайдамд 33-36 градус буюу 11-22 хоног, бусад тариалан бүхий нутгаар 30-37 градус буюу 1-9 хоног, 7 дугаар сард ихэнх нутагт 31-37 градус буюу 10-18 хоног, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархорин, Булганы Булган, Сэлэнгийн Цагааннуур, Орхоны Жаргалант, Төвийн Батсүмбэр, Баянчандмань, Хэнтийн Дадал, Дорнодын Баян-Уулд 30-33 градус буюу 1-9 хоног, 8 дугаар сард Хөвсгөлийн Тариалан, Орхоны Жаргалан, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Эрдэнэсант сумдын нутгаар 28-29 градус, бусад нутгаар 30-36 градус буюу 1-6 хоног 30 градусыг давж халсан байна.
Улаанбуудайн цухуйлт газар тариалан бүхий ихэнх нутагт 6 дугаар сарын эхний арав хоногт, харин Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Цээлд 6 дугаар сарын дундуур, бутлалт ихэнх нутагт 6 дугаар сарын сүүлчээр, Дархан-Уулын Дархан, Булганы Сэлэнгэд 6 дугаар сарын дундуур, Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Баянгол, Төвийн Цээлд 7 дугаар сарын эхээр, Сэлэнгийн Цагааннуурт 7 дугаар сарын дундуур, түрүүлэлтийн үе шат ихэнх 7 дугаар сарын дундуур, Сэлэнгийн Цагааннуурт 8 дугаар сарын эхээр явагдсан. Харин аарцан бололт ихэнх нутагт 8 дугаар сарын дундуур Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Булганы Сэлэнгэ, Дархан-Уулын Дарханд 8 дугаар сарын эхээр, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Баянгол, Төвийн Эрдэнэсант, Дорнодын Халхголд 8 дугаар сарын сүүлчээр, Сэлэнгийн Цагааннуурт 9 дүгээр сарын дундуур илэрсэн бол ихэнх нутгаар 9 дүгээр сарын дундуур гэхэд улаан буудай бүрэн бололтын үе шатанд орсон.
Энэ зун улаанбуудайн ургалтын байдал ихэнх сайн байсан бол Булганы Сэлэнгэ, Төвийн Цээл, Сэлэнгийн Орхонтуулд дунд зэрэг үнэлгээтэй байсан.
Энэ зун буудай үе шатууд өмнөх жилийнхээс ихэнх нутгаар 10 орчим хонгоор хочорч илэрч ургалтын байдал сайн хур тунадас ахиу орсоноор ургац хураах бүрэн бололцоотой болсон.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2019/12/15



6 м/с


Шинэ мэдээ

